48 дахь удаагийн “Дакар Ралли-2026” уралдааны гурав дахь гараа өчигдөр боллоо. Хад асга, хайрга, элс хосолсон тамирчдын ур чадвар,тэсвэр тэвчээрийг сорьсон тус гараанд МУГТ Э.Халиунболд түүхэн амжилтын эзэн болжээ. Тэрээр 4:56:33 цагийн амжилтаар нийт тамирчдаас 15-р байрт бариалсан бол Ралли-2 ангилалдаа 4-рт бичигдсэн юм.

Ралли-2 ангилалдаа гаргасан энэ амжилт нь Монголын мотоспорт төдийгүй Ази тивдээ шилдэгт орох үзүүлэлт болжээ. Өмнө нь Энэтхэгийн Харит Нойа “Dakar 2024” тэмцээний 12-р өдрийн уралдаанд мөн 4-р байрт орж байсан юм

ОУХМ П.Мөрөнгийн хувьд өчигдрийн уралдааны дараа нийлбэр дүнгээр 39-р байрт, харин Ралли-2 ангилалдаа 27-р байрт бичигдэж байна.

Дакар ралли-2026 уралдаан Марафон гараагаар үргэлжилнэ. Марафон гараа нь тухайн өдрөө бариандаа ороод механикийн тусламж авахгүй тэндээ хоноглоод дараагийн өдрийн гараанд шууд гардаг онцлогтой.
Өдрийн мэнд