Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно

Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан. Энэ дагуу тус нөхөн сонгуулийг энэ оны зургаадугаар сарын 21-нд зохион байгуулах юм.

Нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг https://m-election.mn/…/17274137732091&id=1767860366578398 холбоосоор нэвтэрч үзнэ үү.

Энэ мэдээг хуваалцах :

БНХАУ-тай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлнэ

М.Энхцэцэг: Айл өрх, ААН-үүдийг цахилгааны тархмал эх үүсвэрээр хангах боломжтой

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.