Баяхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын замын ариутгалын 4 аппарат бэлэглэлээ

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чуулган завсарласан энэ хугацаанд Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрээр аймгийнхаа бүх сумдаар орж, иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсох аж.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

“Сумд руу гарахынхаа өмнө аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очлоо. Баянхонгор аймаг маань бүс нутагтаа төдийгүй улсын хэмжээнд жишиг болсон шинэ Амбулаторийн барилгаа өнгөрсөн 9-р сард ашиглалтад хүлээн авчээ. Эмч, эмнэлгийн ажилтнууд, ард иргэд баяртай, сэтгэл санаа өөдрөг байна.

Эмнэлгийн үйлчилгээ үндсэндээ цахимд шилжжээ. Үзлэгийн цаг авах, дараалалд орох, эмчид үзүүлэх, үзлэг, шинжилгээний хариугаа авах гээд бүх л үйлчилгээ шуурхай, чирэгдэлгүй болсон талаар Нэгдсэн эмнэлгийн захирал Д.Бямбасүрэн танилцууллаа.

Манай аймаг архидалт, согтуурлаас татгалзах, эмнэлгийн салбар нь цахим үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр улсдаа жишиг болж байгаа нь бахархууштай сайхан жишээ юм.

Эмч, сувилагч нарынхаа ур чадвар, мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх, гадаад дотоод сургалтад хамруулах талаар эхлүүлсэн ажлаа цаашид үргэлжлүүлнэ гэдгээ хэллээ. Мөн нийгэмд эерэг, зөөлөн, дулаан уур амьсгал бүрдүүлэх, шинэ соёл түгээхэд эмэгтэйчүүд, түүний дотор эмч, эмнэлгийн ажилтнууд манлайлж ажиллаарай гэдгийг онцолж захилаа.

Уулзалтын үеэр “Lifotronic” брэндийн амьсгалын замын ариутгалын 4 ширхэг аппаратыг бэлэглэлээ. Хот, суурин газар, ялангуяа аймгийн төвүүдэд агаарын бохирдол, тоосжилт их байгаа өнөөгийн нөхцөлд энэ аппарат нярай болон бага насны хүүхдүүдэд нэн тустай” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Баяхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын замын ариутгалын 4 аппарат бэлэглэлээ

  1. I do not know if it’s just me or if everybody else experiencing problems with your blog.
    It appears as though some of the written text on your
    posts are running off the screen. Can somebody
    else please provide feedback and let me know if this is happening to them too?

    This might be a issue with my internet browser because I’ve had this happen before.
    Appreciate it

    Look at my web site :: Our Website

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.