Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 50 ортой “Өргөө” цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, гадна тохижилт буюу явган зам, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажил бүрэн дууслаа.
Уг барилга нь тэнхлэгээрээ 18.0м x 16.0м хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар бөгөөд дээврийг дулаалгатай хавтгай мембран ус тусгаарлагчтай байхаар шийдсэн. Мөн барилга нь гал тогоо, агуулах, урлаг заал, хичээлийн танхим, эмчийн өрөө, тусгаарлах өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, ажилчдын өрөө, эрхлэгчийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрджээ.
Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Интел хаитек” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа хэмээн НЗДТГ-аас мэдээллээ.