Монголын аялал жуулчлалын орлого нэг тэрбум ам.доллар давжээ

Манай улс өнөөдрийн байдлаар гадаадаас 667 мянган жуулчин хүлээн авсан бөгөөд ихэнх хувийг БНСУ, ОХУ, БНХАУ-ын иргэд эзэлж байна.

Өмнөх онд ирсэн жуулчдыг тоог энэ оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Зөвхөн есдүгээр сарын статистик мэдээнээс үзэхэд 2023 оны мөн сард манай улсад 72.940 жуулчин ирж байсан бол энэ оны есдүгээр сард 92.775 жуулчин иржээ.

Агаарын тээврээр ирсэн жуулчид эдийн засагт 1700-2100 ам.доллар, газраар ирж буй жуулчин 600 орчим ам.долларын үр өгөөжийг үзүүлдэг. Үүгээр тооцоход өнгөрсөн онд ирсэн 651 мянган жуулчин 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.