Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш гэр хороололд 405 удаа байшин шатсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Айл, өрхүүдийн пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, яндангийн цонолт зэргээс шалтгаалан гал гарч байна. Хүйтний улирал дөхөж гэр хорооллын айл өрхийн галлагаа ихэссэнээр гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд:
-Пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засах
-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх
-Халуун үнс нурмыг тагтай төмөр саванд хийж таглах
-Цахилгаанны хэт ачаалал үүсгэхгүй байх, цахилгааны утасны хэвийн ажиллагааг тогтмол шалгах
-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгаж аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.