Элэгний хорт хавдартай, 37 настай нэгэн залуугийн сүүлчийн хүсэл бол төрсөн ээжийгээ олж уулзах байлаа.
Энэ хүсэлтийг нь бидэнд түүний өсгөсөн ээж уламжилсан юм. Тэр залуугын өсгөсөн ээж үнэхээр сайхан сэтгэлтэй мундаг эмэгтэй байсан.
Зураг авалтын эхний өдөр залуу өндийж сууж, ярьж чаддаг байв. Харин долоо хоногийн дотор бие нь огцом дордож, босож чадахаа больсон.
Цаг хугацаа бидний эсрэг явж байлаа. Залуугийн бие улам муудаж, хойд өсгөсөн ээж нь өдөр бүр санаа зовж, бид ч чадахаараа төрсөн ээжийг нь хайж эхэлсэн.
Үүний үр дүнд бидолж чадсан юм. Төрсөн ээж нь боловсролын салбарт ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан, багш хүн байв.
Нэвтрүүлгийн зорилго бол 37 настай хорт хавдартай хүүгийнх нь сүүлчийн хүслийг төрсөн ээжид нь хүргэх байв.
Харамсалтай нь, эхний удаад төрсөн ээж уулзахаас татгалзсан. Залуугийн биеийн байдал улам дордож,энэ хорвоог орхих нь цаг хугацааны л асуудал болсон юм. Өсгөсөн ээж бид хоёр удаа дараа ярилцаж, ямар ч байсан сүүлчийн хүслийг нь биелүүлэх хэдхэн өдрийг зорилго болов. Эцэст нь өсгөсөн ээж нь төрсөн ээжтэй нь утсаар ярьж, хүүгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан.
Гэвч төрсөн ээж Улаанбаатарт ирж уулзахаас татгалзаж, зардлын мөнгөгүй, ганцаараа хот мэдэхгүй, гэх мэт шалтгаанаар дахин дахин бултаж байв.
Аргагүйд хүрч, бид хувиасаа зардлын мөнгийг гаргахаар болов. Гэтэл ганцаараа ирж чадахгүй, өөр нэг хүнтэй хамт ирнэ гэсэн юм.
Бид хоёр талынх нь вагоны билетийг бичүүлж, багийнхантайгаа хамт вокзал дээрээс тосож авлаа. Бид нар ээж нь хүүдээ өгөх цагаан сүүг нь хүртэл бэлдсэн юм. Тэр өдөр амралтын өдөр байсан санагдана. Ингэж баахан асуудлын эцэст 37 настай элэгний хорт хавдартай хүүгийн эцсийн хүсэл мөрөөдөл биелсэн юм.
Ээж хүү 2 уулзлаа. Хүү маш их баярласан. Сэтгэл нь амарсан уу, эсвэл сүүлчийнхээ хүслийг биелүүлсэндээ тайвширсан уу, бид хэн нь ч хэлж мэдэхгүй.
Нэвтрүүлгийн зураг авалт бүрэн дуусаагүй, монтаж хийгдээгүй, цацагдаж ч амжаагүй байхад хүү бурхан болов.
Мэдээж бид маш их цаг хугацаа, хичээл зүтгэл зарцуулсан учир эмгэнэл илэрхийлээд дуусгасан юм.
Тиймээс тэр нэвтрүүлгийг олон нийт бараг үзээгүй байх.
Тэр 37 настай залуу эхнэрийнхээ хамт Орчлон хороололд амьдарч байсан. Би хандалтын төлөө биш, амьд үлдсэн хүмүүсийн сэтгэл зүй, хүний мөс, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг бодож тэр нэвтрүүлгийг түмэнд түгээхийг хүсээгүй.
Учир нь өвчин, үхэл хагацал- контент биш.
Эдгээр нь хэн нэгний амьдрал, гэр бүлийн эмгэнэл юм.
Сэтгүүлч хүн мэдээг түрүүлж цацсанаараа бус, мэдээлэх ёстой эсэхээ ялгаж, мэргэжлийн ёс зүйг барих ёстой.
Гэхдээ зарим түүх хүний сэтгэлд үүрд үлддэг…

I do agree with all of the concepts you’ve offered to your post.
They are very convincing and will certainly work. Nonetheless, the posts are very short for starters.
May you please extend them a little from subsequent time?
Thanks for the post.
When I originally commented I clicked the “Notify me when new comments are added” checkbox and now
each time a comment is added I get three e-mails with the same comment.
Is there any way you can remove me from that service?
Thanks!
Greetings I am so excited I found your weblog, I really found you by mistake, while I was looking on Askjeeve for something else,
Regardless I am here now and would just like to say thanks for
a fantastic post and a all round entertaining blog (I also love the theme/design), I don’t have time to read through it all
at the moment but I have saved it and also added in your RSS feeds,
so when I have time I will be back to read much more, Please
do keep up the superb job.
Good day! This is kind of off topic but I need some help from an established
blog. Is it very difficult to set up your own blog? I’m not very techincal but I
can figure things out pretty fast. I’m thinking about creating my own but I’m not sure where to start.
Do you have any ideas or suggestions? Appreciate it
Simply wish to say your article is as astounding. The clarity on your submit is just excellent and that i can suppose you’re
knowledgeable in this subject. Fine with your
permission allow me to clutch your feed to keep up to date with approaching post.
Thank you 1,000,000 and please keep up the rewarding work.
WOW just what I was searching for. Came here by searching for concreting in fence
posts