“Алдарт эх”-ийн I, II одон авах ээжүүдийн материалыг хүлээн авч эхэллээ

“Алдарт эх”-ийн I, II одон авах ээжүүдийн материалыг 2026 оны нэгдүгээр сарын 14-с хоёрдугаар сарын 28 хүртэл хүлээн авна.

Одонгийн хүүхэд нь 2026 оны тадугаар сарын 1-ны байдлаар нэг нас хүрсэн байх шаардлагатай.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Эхийн иргэний үнэмлэхний лавлагаа

2. Хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа

3. Насанд хүрсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа

4. 1-17 насны хүүхэд бүр дээр харъяа өрхийн эрүүл мэндийн төвөөс “хүүхэд эрүүл өсөж байгаа” тухай тодорхойлолт болон нэгдүгээр зэргийн одон авах ээж, хоёрдугаар зэргийн одонгийн хуулбарыг өөрийн амьдарч буй хороондоо өгөх юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.