УИХ-ын гишүүн О.Саранчулуун Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд ажиллалаа.
Тодруулбал, саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх хуулийн төслийг боловсруулах хүрээнд ХББОС-ын сайд, холбогдох газар, хэлтсийнхэнтэй уулзаж дараах асуудлыг хэлэлцжээ.
Үүнд:
1. Боловсруулж буй хуулийн төслүүд дээр харилцан саналаа солилцож шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах
2. Шинээр баригдаж буй орон сууцанд хүртээмжийн шаардлагыг тавих, хуучин орон сууцны ашиглалтын хүртээмжийг мөн боломжит нөхцлөөр сайжруулах
3. Цаашид баригдах орон сууцанд бага мкв-тай байр гаргаж хөнгөлөлттэй зээлээр олгох.
Сайд болон газрын дарга нар санаачилгуудыг дэмжиж, судлан боломжит шийдлүүдийг гаргахаа мэдэгдлээ. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээ: Барилга, хот байгуулалтын салбарт хэлэлцүүлэг 2-р сард зохион байгуулагдана гэж УИХ-ын гишүүн О.Саранчулуун онцоллоо.
