Нийт 17,277 нэр дэвшигчийн 33.2% нь эмэгтэй

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдана.

Аймаг, нийслэлийн түвшинд 1,992 нэр дэвшигч, сум, дүүргийн түвшинд 15,285 нэр дэвшигчийг шат шатны сонгуулийн хороод бүртгэж баталгаажуулаад байна. Нийт 17,277 нэр дэвшигчийн 33.2% нь эмэгтэй нэр дэвшигчид юм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль нь 12 тойрогтой, 45 мандаттай явагдана.

УИХ-д суудалтай 5 намаас:

МАН– 9 эмэгтэй нэр дэвшигч -20%

АН– 9 эмэгтэй нэр дэвшигч-20%

ИЗНН– 19 эмэгтэй нэр дэвшигч-42%

Үндэсний эвсэл– 11 эмэгтэй нэр дэвшигч-24,4%

ХҮН нам-18 эмэгтэй нэр дэвшигч-40% тус тус сонгуульд өрсөлдөж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.