Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ

Энэ удаагийн физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр АНУ-ын эрдэмтэн Виктор Эмброс, Гэри Равкан нар тодорлоо. Тэрээр генийн үйл ажиллагааг зохицуулдаг микроРНХ-г нээснээр энэхүү шагналыг хүртжээ.

Гэри Равкан нь молекул биологи, ген судлалын чиглэлээр судалгаа хийдэг, өдгөө 72 настай.

Харин Виктор Эмброс бол микроРНХ судлаач гэдгээрээ алдартай, энэ жил 70 настай.

Эдгээр эрдэмтэд генийн зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг РНХ молекулын шинэ төрөл болох микроРНХ-г илрүүлсэн байна.

Энэхүү нээлт нь генийн зохицуулалтын цоо шинэ зарчмыг илрүүлсэн бөгөөд хүний бие физиологийн хувьд маш чухал нээлт болжээ. Хүний ген нь мянга гаруй микроРНХ-г кодолдог бөгөөд микроРНХ нь организмын хөгжил, үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой.

Генийн үйл ажиллагааг хянахын тулд эсүүдэд ашиглагддаг амин чухал зохицуулалтын механизмыг нээснээр Нобелийн шагналын эзэд болжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.