Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ.
Энэхүү тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм.
Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтжээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг.
- Хүн амын амьжиргааны доод түвшин
- Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
- Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
- Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
- Инфляц
Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргалаа.