Ерөнхий сайд Г.Занданшатар МҮОНТВ-ээр маргааш олон нийттэй шууд ярилцах гэж байна. Ерөнхий сайдаас асуух асуулт, саналыг өнгөрсөн мягмар гарагаас авч эхэлсэн. Өнөөдрийн /2026.01.16/ 15:00 цагийн байдлаар нийт 9139 асуулт, санал ирүүлжээ.
Тодруулбал, И-Монголиад 8303, D-Gov-д 774, 11-11 төвд 62 асуулт, санал иржээ.
“Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00-20:00 цагийн хооронд МҮОНТВ шууд цацагдана. Та санал, асуултаа И-Монголиа, D-gov сайт болон “11-11” утсаар илгээгээрэй.

