Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн 01-р сарын 19-ний өдөр нээлтээ хийв. Үзэсгэлэнг нээж Элчин сайд Ц.Нарантунгалаг, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти нар үг хэллээ.

Монгол Улсын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэлтэй “Ногоон дарь эх” хүрэл цутгамал болон “Өндөр гэгээн Занабазар” хүрэл цутгамал зэрэг бүтээлүүд Боргезе галерейд энэ оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Монголоос Барокко ертөнц рүү” сэдэвт, Турин хотын Дорно дахины урлагийн музейд энэ оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэнэ.

Энэ өдөр мөн Чингис хаан Үндэсний музей болон Италийн Соёлын өвийн хүрээлэн хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зуржээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.