Нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийн алга ташилтаар дүүрэн яваа “Задлаагүй захиа” кино Улаанбаатар хотоос гадна орон нутгийн үзэгчдэд хүрч эхэлжээ.
Киноны уран бүтээлчид нэгдүгээр сарын 25-нд Увс аймгийн Улаангом хотын Ойрад театрт танхим дүүрэн үзэгчтэй, догдлол, нулимс, баясал зэрэгцсэн шуугиант нээлтээр орон нутагт киногоо хүргэх эхлэлийг маш амжилттай тавьжээ. Үргэлжлээд 21 аймаг, 330 сумын үзэгчдэд дараах хуваарийн дагуу очих аж.
- 2026-01-27 УВС УЛААНГОМ– Ойрад театр 10:00, 16:00, 18:00, 20:00
- 2026-01-27, 2026-01-28 ХОВД– Хөгжимт драмын театр 16:00, 18:00, 20:00
- 2026-01-28 ЗАВХАН УЛИАСТАЙ– Хөгжимт жүжгийн театр 15:00, 17:00, 19:00
- 2026-01-29 СҮХБААТАР БАРУУН УРТ– Жаахан шарга чуулга 11:00, 17:00, 19:00
- 2026-01-29 ЗАВХАН ТОСОНЦЭНГЭЛ – Соёлын төв 15:00, 17:00, 19:00 цагуудаас
- 2026-01-29 ГОВЬ-АЛТАЙ АЛТАЙ хот- Алтай чуулга 17:00, 19:00 цагуудад
- 2026-01-30, 2026-01-31 АРХАНГАЙ ЦЭЦЭРЛЭГ хот- Хөгжимт драмын театр 16:00, 18:00, 20:00 цагуудаас
- 2026-01-31 БАГАНУУР дүүрэг – Соёлын ордон 11:00, 17:00, 19:00 цагуудаас
- 2026-01-30 БАЯНХОНГОР – Тэмүүжин театр 17:00, 19:00, 21:00 2026-01-31 -нд 17:00, 19:00 цагуудад
- 2026-01-30 ХЭНТИЙ ЧИНГИС хот- Хан хэнтий чуулга 17:00, 20:00 цагуудад
- 2026-02-02, 2026-02-03 ӨВӨРХАНГАЙ АРВАЙХЭЭР– Хөгжимт драмын театр 16:00, 18:00, 20:00 цагуудад
- 2026-02-02 БУЛГАН – Хөгжимт жүжгийн театр 15:00, 17:00, 19:00 цагуудад
- 2026-02-03 СЭЛЭНГЭ СҮХБААТАР – Сэлэнгийн долгио чуулга 15:00, 17:00, 19:00 цагуудад
- 2026-02-03, 2026-02-04 ӨМНӨГОВЬ ДАЛАНЗАДГАД– Ёл театр 18:00, 20:00 цагуудад
- 2026-02-05 ӨМНӨГОВЬ ЦОГТЦЭЦИЙ– Соёлын төв 17:00, 19:00 цагуудад
- 2026-02-04 ӨВӨРХАНГАЙ ХАРХОРИН – Соёлын төв 16:00, 18:00, 20:00 цагуудад
- 2026-02-05 СЭЛЭНГЭ ЗҮҮНХАРАА– Мөнгөн хараа дуу бүжгийн чуулга 15:00, 17:00, 19:00
- 2026-02-06 ДУНДГОВЬ аймаг – Төв халхын дуулалт жүжгийн театрт 15:00, 17:00, 19:00 цагуудаас тус тус үзэгчдийн хүртээл болно.

