Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр НЗДТГ-т ажиллав

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллав.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 16 мега төслийн явц, бодлого, зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл өглөө.

Эдгээр төслүүд нь нийслэлийн урт, дунд хугацааны хөгжлийг тодорхойлох, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулахад чиглэж байгааг онцоллоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.