ОУОХ-НЫ ГИШҮҮН, МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.БАТТҮШИГ МӨСӨНД АВИРАЛТЫН ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-НД ӨРСӨЛДӨХ БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тамирчдын амжилт, олон улсын тэмцээнд оролцох нөхцөл байдлын талаар ярилцаж, мөсөнд авиралтын спорт нь 2030 оны Өвлийн Олимпын наадамд багтах боломж бүрдэж буй спорт гэдгийг онцолсон юм.

Монголын мөсөнд авиралтын баг 2026 оны нэгдүгээр сарын 29–31-нд Лихтенштейн улсын Малбун хотод зохион байгуулагдах Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, насанд хүрэгчдийн шигшээ баг тамирчид Швейцар улсын Саас-Фээ хотод болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.