Нийслэлийн ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжиж байна

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрших зарим ерөнхий боловсролын сургуульд “Сүү” зорилтот төслийг хэрэгжүүлж байна.

Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах, агаарын бохирдлоос үүдэлтэй халдварын бус архаг өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо гэсэн хамтын зарчмаар долоо хоногийн гурван өдөр сурагчдад сүү өгч байна. Тодруулбал, нийслэлийн төсвөөс нэг өдрийг, дүүргийн  төсвөөс нэг өдрийг, эцэг, эх, асран хамгаалагчаас нэг өдрийн сүүг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Энэ хүрээнд НЗДТГ-ын 2024 оны төсөвт 1 тэрбум төгрөгийг суулгасан бол Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ЗДТГ 767 сая төгрөгийг төсөвт суулгаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна. Уг төслийг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн  нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага ангийн 11,785, дунд ангийн 6418, ахлах ангийн 637 буюу нийт 18,840 хүүхдийг эхний ээлжид хамруулжээ.

2024 оны есдүгээр сарын 1-нээс уг төсөл хэрэгжиж байна.

Сүү нь сурагчдын бие махбодод зайлшгүй шаардлагатай үл орлогдох тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын дутмагшлыг багасгаж, эрүүл мэнд өсөлт хөгжлийг нь дэмжихийн зэрэгцээ агаарын бохирдлоос үүдэлтэй хүний биед хуримтлагдах хорт бодисыг гадагшлуулах өндөр ач холбогдолтой.

ТӨСӨЛД ХАМРАГДАЖ БУЙ СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

ДүүрэгХамрагдсан сургуульДундаж тоо
БагаСуурьБүрэн дундНИЙТ ХҮҮХЭД
1Хан-Уул7-р сургууль013926372029
2Хан-Уул89-р сургууль2220  2220
3Хан-Уул161-р сургууль650450 1100
4Баянзүрх132-р сургууль348  348
5Баянзүрх137-р сургууль676  676
6Баянзүрх147-р сургууль1203620 1823
7Баянгол141-р сургууль24941132 3626
8Сүхбаатар16-р сургууль1350989 2339
9Чингэлтэй57-р сургууль685499 1184
10Чингэлтэй17-р сургууль795650 1445
11Сонгинохайрхан151-р сургууль604315 919
12Сонгинохайрхан413-р сургууль760371 1131
НИЙТ18840

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.