УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Өвөрхангай аймгийн иргэдтэйгээ хийх уулзалтаа 2026.01.20-нд Монгол улсын төв цэг Бүрд сумаас эхлүүллээ.
Тэрээр Өвөрхангай аймгийн найман сумын 1500 гаруй иргэдтэйгээ уулзаад байна.
Уулзалтын үеэр нгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, “Нутгийн зам” хөтөлбөр болон өөрийн санаачлан боловсруулж буй хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, иргэдтэй санал солилцов. Нутгийн зам хөтөлбөрийг иргэд сайшаан хүлээн авч, дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Гучин-Ус, Баянгол сумын иргэдтэй уулзаж, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох хууль, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хууль болон хаврын чуулганаар өргөн барих хуулийн төслүүдээ танилцуулав. Мөн Төрийн захиргааны, төрийн үйлчилгээний албан хаагчдын нийгмийн халамж ажиллах нөхцөл байдлыг дээшлүүлэх, боловсролын чанар, эрүүл мэндийн хүртээмж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцжээ.
Уулзалтын турш нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн талаарх асуултууд сум болгонд давтагдаж байгааг О.Алтангэрэл гишүүн онцолж, иймд Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, сангийн мөнгийг эзэд нь эргүүлж зөв зарах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэв.













