Австрали Улсад өндөр хөгжсөн крикетийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцолж, 2027 онд Австрали Улсад үзэсгэлэн гаргахаар төлөвлөж буйг мэдээлэв.

Элчин сайд Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж, цаашид хоёр орны соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Түүнчлэн Австрали Улсад өндөр хөгжсөн крикетийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Эх сурвалж: ССАЖЗЯ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.