Монгол хүний бүтээмжийг дэлхийн түвшинд хүргэх “Мастер төлөвлөгөө”-г танилцууллаа

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Бүтээмжийн хувьсгал” санаачилгын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллага (APO)-тай хамтран боловсруулсан “Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө (2026-2035)”-ний төслийг танилцууллаа.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Азийн бүтээмжийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Индра Прадана Сингавината, Монголын бүтээмжийн төвийн захирал Я.Эрхэмбаяр нар болон бусад төлөөлөл оролцжээ.

Дэлхийн улс орнуудын нэг хүнд ногдох хөдөлмөрийн дундаж бүтээмж 41 мянган ам.доллар байдаг бол манай улсад энэ үзүүлэлт 11.3 мянган ам.доллар буюу дэлхийн дунджаас 3.6 дахин бага байна. Энэхүү зөрүүг арилгах, иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэх нь бидний гол зорилт юм.

Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөнд эдийн засгийн гол салбар болон бүс нутгуудад бүтцийн өөрчлөлтийг дэмжих замаар тогтвортой, хүртээмжтэй, инновацад тулгуурласан бүтээмжийн өсөлтийг хангахад чиглэсэн 5 стратеги зорилтыг тодорхойлж, төр болон хувийн хэвшил, мэргэжлийн холбоод хэрхэн хамтран хэрэгжүүлэх тогтолцоо, арга замыг нарийвчлан тусгажээ.

Энэхүү бүтээмжийн мастер төлөвлөгөө нь Монгол Улсын хөгжлийн чухал шинэ үеийг эхлүүлэх, эдгээр эрсдэлийг шийдвэрлэх бодлогын цогц загварыг тодорхойлж чадсанаараа ач холбогдолтой юм бөгөөд төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, салбар яамд болон бүсүүдийн хөгжлийн онцлогт нийцүүлэн нэгдсэн удирдлагаар ханган хэрэгжүүлэх аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.