Жаргалтхаан-Өмнөдэлгэр чиглэлийн авто замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай авто замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа.

Монгол Улс анх удаа бүсчилсэн тойрогтой болж, 2025 оны төсөв дэд бүтцийн том төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр УИХ-д өргөн барьсан. Зүүн бүсийн хувьд түүхэн аялал жуулчлал, төрөлжсөн, эрчимжсэн мал аж ахуйн дэд бүс нутаг хэмээн Засгийн газар зарласан бөгөөд Ульхан боомтоор ОХУ-тай, Хавирга боомтоор БНХАУ-тай холбогддог газар зүйн байршлаараа ч эдийн засгийн өндөр ач холбогдолтой бүс нутаг.

Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх энэхүү хатуу хучилттай авто зам нь Зүүн бүсийн түүхэн аялал жуулчлалын алтан гурвалжин, зүүн аймгуудыг ОХУ-ын Ульхан боомттой холбох гол зангилаа холбоос замуудын нэг хэсэг болж буйг онцлоод цаашид зүүн аймгууд болон хилийн боомтуудыг бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу эдийн засгийн ач холбогдлоор нь авто замаар холбох бодлогыг Засгийн газар барьж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.