Энэ хичээлийн жилд 32 иргэн багшийн туслахаар суралцаж байна

Багшийн туслахаар бэлтгэгдэж буй иргэд танхимын болон цахим, ажлын байранд дадлагажих сургалтуудад хамрагдаж байна.

МУБИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн багшийн туслах бэлтгэх сургалт 10-р сарын 1-нээс эхэлж, өнөөдрийн байдлаар 32 иргэн багшийн туслахаар суралцаж байна.

Харин 2023-2024 оны хичээлийн жилд МУБИС нийт 110 багшийн туслахыг бэлтгэсэн. Тэдгээрийн 51 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, 59 нь бага ангийн хүүхэдтэй ажиллах багшийн туслахаар суралцсан бөгөөд 40 багшийн туслах ажлын байраар хангагдсан байна.

2024 оны 10-р сарын 1-ний байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтай ажиллах 12, 44 буюу түүнээс дээш хүүхэдтэй бага ангид ажиллах 16 гээд нийт 28 багшийн туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхэлжээ. Тэдний 15 нь Улаанбаатар хотын сургуулиудад, 13 нь орон нутгийн сургуулиадад ажиллаж байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.