Юта мужийн их сургуультай хөх болон умайн хүзүүний хорт хавдрын тусламжийн чиглэлээр хамтарна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан АНУ-ын Юта мужийн Сенатчдийн Ерөнхийлөгч Стуарт Адамс, Юта Их сургуулийн захирал Тайлор Рандалл болон холбогдох албаны хүмүүстэй хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр уулзалт хийжээ.

Тайлор Рандалл: Монгол Улсад хөхний хорт хавдрын Клиник байгуулж, умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх технологийг нутагшуулах хүсэлтэй байгаа.

Юта мужийн Их сургуулийн захирал Тайлор Рандалл Монгол Улсад хөхний хорт хавдрын Клиник байгуулж, умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх технологийг нутагшуулах хүсэлтэй байгаагаа дуулгаад умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр эмч нарыг сургаж, орон нутагт Хавдрын төв байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр Юта мужийн хавдрын эмнэлэг дэлхийд дээгүүрт бичигддэг томоохон эмнэлэг болохыг тус мужийн Сенатчдын Ерөнхийлөгч Стуарт Адамс онцлоод Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг зочлохыг хүсжээ. Уулзалтын төгсгөлд талууд хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулж, өвчлөлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгджээ.  

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.