Монголын пара гар барилдааны 4 тамирчин дэлхийн цомын тэмцээнээс долоон медаль хүртжээ.
Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон гар барилдааны дэлхийн цомын тэмцээнд -90 кг-ын жинд Ц.Хүслэн хос алт, +90 кг-д О.Есүхэй нэг мөнгө, хоёр хүрэл, 55 кг-д М.Төгсболд мөнгө, 80 кг-д Б.Намуундөл хүрэл медалиар энгэрээ мялаалаа.



