Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Coal to Solar” төсөл хэрэгжиж байна. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг төслийн оролцогч талуудын анхны уулзалтад оролцож, УИХ-аас гаргасан тогтоолын хүрээнд хийгдэх ажлуудын талаар танилцуулж, санал солилцжээ.
Энэ төслөөр Баянзүрх дүүргийн 400 айлд нарны панель, батарей, халаагуур суурилуулж, яндан, зуухнаас салгаж, агаарын бохирдлыг бууруулж, цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх аж.



