Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүйн сургалт боллоо

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг бие бүрэлдэхүүнд зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн бага боловсролын сургалтын менежер Г.Ууганчимэг, дунд ангийн сургалтын менежер П.Янжинхорлоо нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, төрөөс баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, бие даан хөгжих чадварыг нэмэгдүүлэх, тэдгээртэй зөв харьцах талаар мэдээлэл хийжээ.

Мөн гамшиг, аюулт үзэгдлийн үед мэдээ, мэдээллийг хэрхэн солилцох, авран хамгаалах ажиллагааг ямар хэлбэрээр зохион байгуулах зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцож, санал, зөвлөмж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.