Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ихэнх нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун, солигдмол үүлтэй.

Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22-27 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3-2 градус, бусад нутгаар -4-9 градус байна.

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, -7-9 градус байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.