Онцгой байдлын 19 албан хаагч Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV-р мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 19 албан хаагч үүрэг гүйцэтгэхээр боллоо.

XIV-р ээлжинд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэх 19 алба хаагчдын бүрэлдэхүүн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсээс гал сөнөөгч, аврагч зэрэг гурван офицер, ахлагчаас бүрдэж байгаа юм.

Эдгээр албан хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, XIV-р ээлжийн бүрэлдэхүүнийг ахалж яваа НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Автын механик, дэслэгч Д.Түвшинтөгсөд Онцгой байдлын байгууллагын тугийг гардуулан өгчээ. Мөн үүрэг гүйцэтгэх алба хаагчдад объектын гал түймрийн тусгай зориулалтын хувцас хэрэглэл, дархлаа дэмжих эрүүл мэндийн багц болон бусад шаардлагатай эд хэрэгслийг хүлээлгэн өглөө хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.