Монгол Улсын Дээд шүүх Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт тэргүүлжээ

Бүх төрийн байгууллагыг хамарсан Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт Монгол Улсын Дээд шүүх тэргүүн байр эзэлжээ.

Тус үзлэг нь 1984 оноос хойш улс орон даяар 5 жил тутам зохион байгуулагддаг бөгөөд төрийн байгууллагуудын архивын баримт бичгийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, албан хэрэг хөтлөлтийн стандарт, зохион байгуулалтын түвшинг үнэлдгээрээ онцлогтой юм.

Энэ жилийн хувьд Монгол Улсын Дээд шүүх түүхт 100 жилийн ойтойгоо золгож буй цаг үедээ уг нэр хүндтэй шалгаруулалтад тэргүүлсэн нь байгууллагын баримт бичгийн соёл, архивын менежмент, хариуцлагын тогтолцоо өндөр түвшинд байгааг илтгэж байна.

Ийнхүү Дээд шүүх төрийн байгууллагуудыг манлайлан, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлд үлгэр жишээ ажилласан амжилтаа бататгалаа.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.