БНХАУ-ын Капитал олон улсын нисэх онгоцны буудлаас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бүгд Найрамдах Бангладеш Улсын таван иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Монгол Улсад зорчихыг завджээ.
Тодруулбал, Нислэг үйлдэх “Эйр чайна” авиа компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу визийн зөвшөөрлийг шалгахад мэдээллийн санд бүртгэлгүй, хүчинтэй хугацаа зөрүүтэй, QR кодыг хуурамч холбоосоор үүсгэсэн нь тогтоогдож, тухайн иргэдэд Монгол Улсад зорчихыг хориглон, нислэгт суулгахгүй байх арга хэмжээ авчээ.
Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, үйлчилгээ хялбар, шуурхай болсон хэдий ч Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд удаа дараа гарч байна. Иймд гадаадын иргэд энэ төрлийн залиланд өртөх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, виз, визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас (https://immigration.gov.mn/), AI чатбот, лавлах утас (18001882)-аар авах, хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөж байна.
Мөн визийн зөвшөөрөлд үйлчилгээний цахим системийн домэйн (https://isf.mn/) хаяг зөв бичигдсэн эсэх, хүсэлтийн дугаар, зөвшөөрсөн огноо хоорондоо уялдаатай эсэх, уригчийн холбоо барих дугаар зэргийг сайтар шалгахыг анхааруулж байна.

When I originally commented I clicked the -Notify me when new comments are added- checkbox and now each time a comment is added I get four emails with the same comment. Is there any way you can remove me from that service? Thanks!
http://www.tlovertonet.com/
Hello! I could have sworn I’ve been to this blog before but after browsing through some of the post I realized it’s new to me. Anyways, I’m definitely happy I found it and I’ll be book-marking and checking back frequently!
https://slideoutshelvesllc.com/