Сар шинийн баярын өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг Булган, Баянхошуу, Шивээхүрэн, Замын-Үүд боомт маргаашаас эхлэн энэ сарын 20-ныг дуустал дөрөв хоног амарна. Гашуунсухайт, Бичигт, Ханги, Хавирга, Бургастай, Сүмбэр боомтыг энэ сарын 18, 19, 20-нд түр хаана. Тэгвэл ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Тэс, Боршоо, Арцсуурь, Ханх боомт шинийн 1, 2, 3-нд ажиллахгүй.
Харин “Чингис хаан” олон улсын нисэх буудал олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн “Сүхбаатар”, “Эрээнцав” төмөр зам болон автозамын боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Хуваарийг танилцуулъя.

