Манай улсын ДНБ (урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр, үйлдвэрлэлийн аргаар тооцсон) өнгөрсөн онд 89.9 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 11.5 хувь буюу 9.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 36.7 хувь буюу 2.2 их наяд, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 11.5 хувь буюу 4.1 их наяд, үйлдвэрлэл, барилга 22.4 хувь буюу 2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
ДНБ (урьдчилсан гүйцэтгэлээр 2015 оны зэрэгцүүлэх үнээр, үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2025 онд онд 34.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхтой харьцуулахад 6.8 хувь буюу 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Ийнхүү нөсөхөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 33.2 хувь буюу 917.8 тэрбум, үйлдвэрлэл, барилгын салбарынх 11.4 хувь буюу 482.8 тэрбум, уул уурхай, олборлолт 10.6 хувь буюу 453.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. ДНБ 6.8 хувиар өссөний 2.9 нэгж хувийг хөдөө аж ахуйн, 1.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын, 1.5 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын, 1 нэгж хувийг үйлчилгээний салбар бүрдүүлсэн байна.
ДНБ (урьдчилсан гүйцэтгэлээр 2015 оны зэрэгцүүлэх үнээр үйлдвэрлэлийн аргаар улирлын нөлөөллийг арилган тооцсон) 2025 оны дөрөвдүгээр улиралд өмнөх улирлынхаас 0.7 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
