Чойжин Ламын Сүм Музейн технологийн шинэчлэлийг дэмжихэд шаардлагатай санхүүжилтийн талаар хэлэлцэв

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ болон яамны нэгжийн дарга, албаны төлөөллүүд Чойжин Ламын Сүм Музейн удирдлага, албан хаагчидтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Уулзалтаар музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдал, стандарт, төсөв санхүү зэрэг болон зарим үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцаж цаашид хэрхэн шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллажээ.

Мөн музейн үйлчилгээ нь орчин үеийн техник технологийн ашиглалтын явц ямар түвшинд байгаатай танилцаж, үзмэрүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх, цахим тайлбартай болгох зэрэг технологийн шинэчлэлийг дэмжихэд шаардлагатай санхүүжилт, төсвийн асуудлыг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон хэлэлцлээ гэж ССАЖЗЯ-наас мэдээлэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.