МАН-ын Бага хурал маргааш буюу 02-р сарын 27-ны баасан гарагийн 10:00 цагт хуралдахаар товлогджээ. Тус хурлаар МАН-бн 105 жилийн ойн бэлтгэл ажлыг талаар хэлэлцэх аж.
Мөн Бага хурлын үеэр МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, ЕНБД Я.Содбаатар нар илтгэл тавина.
МАН-ын Бага хурал 597 гишүүнтэй бөгөөд 298 гишүүн хуралд оролцвол ирц бүрдсэнд тооцож, гаргасан шийдвэрүүд нь хүчинтэй болно.
