Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дарьгангын тал нутгаар өнөөдөр цас орж, явган шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээллээ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө голын хөндийгөөр -19-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1+6 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар -7-12 градус хүйтэн байна.
