Хоёр орны аврагчид 20-27 метрийн гүнд шумбалт хийж, харилцан туршлага солилцлоо

ОХУ-ын Эрхүү мужийн Никола тосгонд байрлах Байгалийн эрэн хайх, аврах отрядад зохион байгуулсан хоёр улсын аврагчдын хамтарсан “Хүйтний улиралд усны гүнд шумбах эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан сургалт, дадлага”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, харилцан туршлага солилцлоо. 

Сургалтаар хүйтний улиралд усны гүнд шумбах, усны даралт тэнцүүлэх, даралт тэнцүүлэгч аппарат буюу гидроаккумуляторт алба хаагчдыг бэлтгэж, нээлттэй амьсгалын аппарат ашиглан 30м хүртэл гүнд шумбалт хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн гэдгээрээ онцлог юм.

Мөн алба хаагчид  Байгаль нуурт 20-27 метрийн гүний шумбалт хийж,  хүйтний улиралд усны гүнд шумбах, усны даралт тэнцүүлэх дадлага эзэмшлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.