Нийслэлийн 5-р ЕБС-ийн өргөтгөлийг Улсын комисст хүлээлгэхэд бэлэн боллоо

Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Гүйцэтгэгчээс шалтгаалан 5 жилийн турш хүлээгдэж, ашиглалтад орохгүй байсан 5-р сургуулийн өргөтгөлийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр болон Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, бусад албаныхан өнгөрсөн 8-р сард тус байршилд ажиллан, гүйцэтгэгч компанид шаардлага хүргүүлж, холбогдох арга хэмжээг авлаа.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.