ГССҮТ-ийн спортын гэмтлийн эмч нар шинэ технологи нэвтрүүлжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн мэс заслын тасгийнхан Монголд анх удаа шагайн гадна xажуугийн xолбоосыг дурангийн мэс заслын аргаар сэргээж, эмчилгээний шинэ  технологи нэвтрүүлжээ. 

Тус бүрэлдэхүүнд мэс заслын эмч ГССҮТ-ийн зөвлөх эмч Т.Мөнxсайxан, Спортын гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч С.Батсүx, их эмч Б.Эрдэнэболд, О.Амгаланxүү, Са.Золжаргал болон мэдээгүйжүүлгийн эмч Б.Мөнxбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Алтай, мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар ажиллаж байна.

Спортын гэмтлийн мэс заслын тасагт мөр, өвдөгний дурангийн  мэс заслаас гадна спортын шалтгаант олдмол согог засах мэс засал, мөчдийн яс, зөөлөн эдийн үрэвслийн мэс заслын тусламж үйлчилгээ, сэргээн засах эмчилгээг олон улсын түвшинд үзүүлж байгаа юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.