Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
2024 оны 10 дугаар сарын 21-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Хур тунадас: Энэ сарын 25-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Энэ сарын 22-ноос өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө -1-6 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан байна.