13 дахь ээлжийн 230 энхийг сахиулагч анх удаа Монгол Улсын төрийн далбаатай агаарын хөлгөөрөө БНӨСУ-ыг зорьжээ.
Үндэсний агаарын тээврийн МИАТ ТӨХК-ийн “Боинг” хөлөг Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн хүргэлээ.
Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 20 гаруй жил гадны агаарын тээвэрлэгчдээр нислэг үйлдэж байсан бол 2023 оны аравдугаар сард МИАТ ТӨХК Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар энэ оноос энхийг сахиулагч нараа тээвэрлэж эхэлжээ.