Монгол Улсын Нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл хүрээг “Улаанбаатар” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар хот -100” архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэнг 10-р сарын 23-наас 30-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейд толилуулна.
