Дотуур байрны сурагчдад зориулан хоол, шим тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөр, гарын авлага боловсруулжээ

Орон нутгийн болон алслагдсан бүсийн дотуур байрны сурагчдад зориулан хоол, шим тэжээл, эрүүл ахуйгаар дамжуулан тэдний хөгжлийг дэмжихэд чиглэн боловсруулсан хөтөлбөр, гарын авлагыг туршин, орон нутаг дахь ерөнхий боловсролын сургуулиудад танилцуулж байна.

Боловсролын яам, Сангийн яам, Австралийн Хүүхдийг ивээх сан хамтран Боловсролын дэлхийн түншлэл (GPE) олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 2022 оноос хойш хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төсөл”-ийн хүрээнд уг хоол, шим тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөр, гарын авлагуудыг боловсруулжээ. Энэ хүрээнд тэдгээрийг турших, танилцуулах ажил 11 аймгийн ерөнхий боловсролын 24 сургуулийн дотуур байранд амьдарч буй сурагчдыг хамруулан хэрэгжиж байна.

Энэхүү ажилд орон нутгийн Боловсролын газрын мэргэжилтнүүд дэмжлэг үзүүлж, дотуур байрны багш нараас гадна дотуур байрны тогооч, сургуулийн удирдлага, хоол зүйч, эцэг эх, асран хамгаалагчид хамтран ажиллаж байгаа юм. Түүнчлэн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөл сурагч, багш, тогооч, эцэг эх, асран хамгаалагчидтай уулзаж, хоол шим тэжээл, эрүүл ахуйн мэдлэг, чадвар, хандлагыг дэмжихэд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцан, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж байгааг Боловсролын яамнаас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.