Сүүлийн үед скүүтэр, суррон дугуй, унадаг дугуй болон цахилгаан моторт тээврийн хэрэгслийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр үүнээс үүдэлтэй осол гэмтлийн тоо ихсээд байна.
Тухайлбал, гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөлийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байгааг ГССҮТ-өөс мэдээлсэн.
Энэ талаар Тэврийн цагдаагийн албанаас “Скүүтэр, дугуй түрээсийн зарим үйлчилгээ үйл ажиллагаагаа зогсоосон. Хоёр дугуйт тээврийн хэрэгслийг гуравдугаар сараас эхлэн арваннэгдүгээр сар хүртэл явуулах зохицуулалттай. Үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж буй цахилгаан дугуй түрээсийн газарт үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлсэн. Удахгүй үйлчилгээгээ зогсооно” хэмээн мэдэгдлээ.