Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар Бүгд Найрамдах Итали Улс болон Бүгд Найрамдах Руанда Улсын төлөөлөлтэй агаарын харилцааны хэлэлцээр хийж, улс хооронд шууд нислэг үйлдэх эрх үүслээ.
Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагаас зохион байгуулж буй Агаарын хэлэлцээрийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Бүгд Найрамдах Итали Улс болон Бүгд Найрамдах Руанда Улсын төлөөлөлтэй уулзаж, харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурсан байна.
Ингэснээр, Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали улс хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж, Италийн Ром, Милан, Венец зэрэг хотууд руу шууд нислэг үйлдэхээр болоод буй.
Харин Бүгд Найрамдах Руанда улсын хувьд цэг, давтамж болон багтаамжийг хэлэлцээрийг байгуулах үед тохирохоор болжээ.