Манай улс ирэх оноос АНУ, Австрали, Сингапур руу шууд нислэгтэй болохоор бэлтгэл ажил, бичиг баримтын бүрдүүлэлт хийгдэж байна. Жилд ойролцоогоор 20 мянга орчим хүн Сингапур руу нисдэг гэсэн албан бус тоо бий бөгөөд тус улс руу зорчихдоо ихэвчлэн Бээжин эсвэл Хонг Конгоор дамжин нисдэг байсан юм.
Шууд нислэгтэй болох асуудал 2013 оноос хойш яригдаж эхэлсэн бөгөөд Сингапурын Changi нисэх буудлын стандарт өндөр тул бэлтгэл ажилд хугацаа их зарцуулж байгаа аж.