Төв аймагт хиймэл оюун ухааны төв байгуулахаар төсөвт тусгажээ

Инновац, цахим бодлогын байнгын хорооны 10-р сарын 24-ний хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр, “Монгол Улс инновацийн эко системийг бүрдүүлж гарааны компаниуд үсрэнгүй хөгжил хийж, дэлхийд өндөр үнэлгээтэй компани байгуулах, дижитал эдийн засгийг бий болгох нь яамны том зорилт юм. Түүнчлэн одоо байгаа мэдээлэл технологийн паркуудад судалж байгаа блокчэйн технологи, хиймэл оюун ухааныг дэмжих гэхээр эрчим хүч илүү зарцуулдаг, интернэтийн хурд их шаарддаг. Тэгэхээр Төв аймагт хиймэл оюун ухааны төв байгуулахаар төсөвт тусгасан” хэмээн ажлын хэсэг мэдээллээ.

Мөн УИХ-ын гишүүн, Соёлын сайд Ч.Номин соёлын салбарын хөрөнгө оруулалтыг бууруулах нь буруу хэмээн саналаа илэрийлжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.