“Цэн тогоруу” газрын тосны ордын нээлт болжээ

Дорнод аймгийн Матад сум дахь газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу” газрын тосны ордын нээлт болжээ.

Нээлтэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд, АҮЭБЯ-ны ГТБХЗХ-ийн дарга Ч.Хишигдалай нар оролцжээ.

АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар “Цэн тогоруу” газрын тосны ордыг нээж хэлэхдээ, “Өнөөдөр бид Монгол инженер, геологичид, геофизикчид өөрсдөө илрүүлсэн, үндэсний компанийн газрын тос олборлох орд ашиглалтад орж байгаагийн гэрч болж байна” гэдгийг онцлоллоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.