Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцсийн автобусны буудлын 903 ам.метр талбайд нийтийн эзэмшлийн зам талбай бий болгох, явган хүний зам талбайн шинэчлэлт сандал, сүүдрэвч, хогийн сав байрлуулах, гэрэлтүүлэг суурилуулах зэрэг ажлыг хийж дуусгажээ.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Нутгийн их үйлс” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэлээ хэмээн НЗДТГ-ийн ХМОНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.