Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бодлого, санхүүгээр дэмжинэ

Монголбанк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран Монгол Улсад “WE Finance code” санаачилгыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дээрх санаачилгыг хэрэгжүүлэхэд Монголбанк манлайлан оролцох бөгөөд талууд хамтран эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн тоон мэдээлэл, статистик тайлангийн давтамж, чанарыг сайжруулах, түүнд үндэслэн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бодлого, санхүүгээр дэмжих юм. 

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах нь Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх гол түлхүүр учир WE Finance Code-ийн тусламжтай талууд бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгохын тулд санхүүгийн салбарт хамтран ажиллана. Энэ нь санхүүгийн хүртээмжийг ахиулах, эрх тэгш ирээдүйг бий болгохын төлөөх хамтын зүтгэлийг бататгаж байгааг төв банк мэдээлжээ.

Энэхүү санаачилгад одоогоор 14 орон нэгдээд байгаа бөгөөд Дэлхийн банкаас бусад олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг “We-Fi” (Women’s Entrepreneurs Finance Initiative) хөтөлбөрийн хүрээнд ЕСБХБ нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулах, тоон мэдээлэлд үндэслэн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих үүднээс “WE-Fi Code” санаачилгыг эхлүүлсэн.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.